Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг өөрчлөв
“Баянзүрх зорчигч тээврийн төв”-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах өөрчлөлтийг хийж байна.
Үүнд: Нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн хот талын эцсийн зогсоолыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс “Тэнгэр плаза” байсныг “Чулуун овоо” болгон өөрчилж байна.
Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарч, аяллаа урьдчилан төлөвлөнө үү.

