• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

  • 17 цаг 40 мин
  • Сайнбуян
  • 2 мин унших

"Уран жолоодлого-2026" тэмцээн амжилттай боллоо

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нээж, баг тамирчдад амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулж буй зорилго нь нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын автобусны жолооч нарын дунд уран жолоодлогын тэмцээнийг зохион байгуулж тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлахад оршдог.

“Уран жолоодлого-2026” тэмцээнд:

“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ

“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ

“Автотерминал трейд” ХХК

“Сайхан-Ирээдүй” ХХК

“Сутайн буянт “ХХК

“ЕБус нэгдүгээр бааз” ХХК-ийн баг тамирчид оролцож, 

📌Нэгдүгээр байр-“Сутайн буянт” ХХК-ийн хамт олон

📌Хоёрдугаар байр- “ Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын хамт олон

📌Гуравдугаар байр -“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын хамт олон шалгарлаа.

Багийн ахлагч нарын тэмцээний шилдэгээр 

📌Нэгдүгээр байр-“Сутайн буянт” ХХК-ийн жолооч Э.Тэмүүжин

📌Хоёрдугаар байр- “EБус1-р бааз” ХХК-ийн жолооч Б.Баярсайхан

📌Гуравдугаар байр- “Автотерминал” ХХК-ийн жолооч. Б.Гэрэлт-Од.