НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ -ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар хот хооронд, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн бүрдлийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.
Хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан талаар эрх бүхий этгээдэд хүргүүлэх баримт, бичгийн жагсаалт.
1.Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
2.Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
3.Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
4.Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;
6.Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жилээс, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жилээс хэтрээгүй зүүн талдаа жолооны хүрдтэй байх;
7.Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;
8.Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх;
9.Тохирлын үнэлгээ хийгдсэнтэй холбогдох бичиг баримт. /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.2, 13.4, МУ-ын ЗГ-ын 2018-оны 291-р тогтоол/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Тээврийн зохицуулалт хариуцсан, ахлах мэргэжилтэн Х.Баасансүрэн
Холбоо барих утас: 11312175
Цахим шуудан: baasansuren.khishigdavaa@gmail.com
2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ
Нийтийн тээврийн салбар тоон хэлээр
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
