Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Уран жолоодлого-2026” тэмцээн эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Уран жолоодлого-2026” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 9 компанийн баг оролцож, ур чадвараа сорих гэж байна.
Монгол наадам цогцолборт эхэлсэн тус тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нээж, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулж буй зорилго нь нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын автобусны жолооч нарын дунд уран жолоодлогын тэмцээнийг зохион байгуулж тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлахад оршдог.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд
“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ
“Автотерминал трейд” ХХК
“Сайхан-Ирээдүй” ХХК
“Сутайн буянт “ХХК
“ЕБус нэгдүгээр бааз” ХХК-ийн баг тамирчид оролцож байна.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.