БНСУ-ын “Sangrok s” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Мөнхбаяр болон хэлтсийн дарга, ахлах ажилтнууд БНСУ-ын “Sangrok s” компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус компани нь нийтийн болон ачаа тээвэр, аюултай ачаа тээврийн салбарт ажилладаг жолооч нарт зориулсан сургалтыг онлайн хэлбэрээр тогтмол хийж, мэдээлэл хүргэх, цаг хугацаа орон зайнаас үл хамаарч сургалт авч болох платформ үүсгэж БНСУ-ын Инчон хотод амжилттай хэрэгжүүлсэн аж.
![]()
![]()
Нийтийн тээврийн бодлогын газартай хамтран ажилласнаар тээврийн ажилтнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтын платформ хөгжүүлэх, контент бүтээх болон сургалтын төв байгуулах төслийг хэрэгжүүлэх санал тавилаа.Төслийн ач холбогдол, өнөөдрийн нөхцөл байдал, ямар үр дүнд хүрч болох талаар санал солилцож, судалгаатай нарийн танилцаж дахин уулзахаар боллоо.