Иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэв
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 1-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
📍Иргэний гомдол: Сурагч Б.Буянтогтох: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 01-132 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Хан-Уул дүүргийн иргэн Халиунаа: Би автобус дотроос нь ярьж байна. Заал нь чөлөөтэй байхад Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хүн авахгүй явсан. Мөн Ажилчдын соёлын ордон зогсоол дээр явахгүй удаан зогссон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочийн гаргасан зөрчилд торгох шийтгэл оногдуулсан.
📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхжаргал: Ч:24А (Зүрх уул-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч зөрчил гаргаагүй байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Мөнхцэцэг: Баруун 4 замын буудлаас хүнээ аваагүй, хаалгаа ч онгойлгосонгүй явлаа.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч буулт хийсэн тул зорчигчид үйлчлэх боломжгүй байсан.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Хандмаа: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлийн автобусыг бүтэн 40-50 минут хүлээсний эцэст 1-171 гарааш дугаартай автобус ирсэн. Гэтэл ирээд дэлгүүр хэсээд явчих юм.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч бие засах эрхтэй. Зорчигч үйлчлүүлэгч нарт үнэн зөв мэдээлэл өгч зөвөөр ойлгуулах хэрэгтэй талаар анхаарч ажиллах үүрэг өгөв.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Туул: 1000 оюутны байрнаас суугаад 4-р дэлгүүр дээр буусан. Жолооч тасралтгүй утсаар ярьж явсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна.
Шийдвэрлэлт: EBUS ХХК-ийн жолооч 16-003 гарааш дугаартай автобусны жолоочид торгох шийтгэл оногдуулсан.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Отгонцэцэг: Ч:17А (Баруун 4 Зам-Нарны Зам) чиглэлд явж байсан 13-287 гарааш дугаартай автобусны жолооч Бөмбөгөр худалдааны төв зогсоол дээр ирээд “би цайндаа орно гээд” буулгасан.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Ө-д торгох шийтгэл оногдуулав.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Алтанцэцэг: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус Хүнсний 1-р дэлгүүрийн наана зам дээр зорчигч нараа буулгасан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ны жолооч үйлчилгээнд ажиллаж байхдаа зөрчил гаргаагүй байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Солонго: Эмсид ХХК-ийн 19-059 гарааш дугаартай автобусны жолооч Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын зогсоол) чиглэлд ажиллахдаа автобусны бүхээгт тамхи татсан.
Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн 19-059 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчилд хариуцлага тооцсон.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Лхамсүрэн: Трансбус ХХК-ийн 11-057 гарааш дугаартай автобусны жолооч Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд ажиллахдаа 11-р байрны буудлаас хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн 11-057 гарааш дугаартай автобусны жолооч зөрчил гаргаагүй байна.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Батхажид: Трансбус ХХК-ийн 11-060 гарааш дугаартай автобусны жолооч Ч:41 чиглэлд ажиллахдаа эцсийн буудлаасаа хүнээ авсангүй.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн 11-060 гарааш дугаартай автобусны жолоочид торгох шийтгэл оногдуулав.