• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Эрэлхэг зоригт, уулчин Д. Шинэбаяртаа амжилт хүсье!
  • 2026-10-14
  • 1 мин унших

Эрэлхэг зоригт, уулчин Д. Шинэбаяртаа амжилт хүсье!

 

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн Статистикч, эдийн засагч Д.Шинэбаяр алдарт Эверестийн үндсэн отогт хүрэх авиралт хийж байна.

May be a black-and-white image of one or more people and people smiling

Тэрбээр яг одоо 3880 метрийн өндөрт гарсан бөгөөд Everest Base Camp-д /5364м/ хүрэхээр тэмүүлж байна.

Т.Шинэбаяр Монгол Улсын ноён оргилуудад авирсан эрэлхэг, зоригт дайчин, уулчин бүсгүй юм.

May be an image of climbing, sherpa coat, arctic and text

May be an image of climbing and ski slope

📌Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдгийн ноён оргил, хаан хайрхан гэх Дэлгэрхаан хайрхан /3188м/,

📌Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг байрлах Асралт хайрхан /2799м/

📌Баянхонгор аймгийн Их Богд уулын /3957м/ оргил, Алтай таван богд Хүйтэн оргил /4374 м/, Мөнхсарьдаг хайрхан /3491м/гэх мэт олон удаагийн авиралтыг амжилттай гүйцэтгэсэн.

🏔️🏔️Дэлхийн дээвэр Эверестийн 5364 метрийн оргилд хүрэх авиралт хийж буй Д.Шинэбаяртаа амжилт хүсье.

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсынхаа төрийн далбааг 5364 метрийн өндөрт мандуулах болтугай.

Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олноос нь