Автобусны жолооч хүнээ аваагүй гэх гомдлуудыг шалгаж шийдвэрлэв
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: Сэлэнгэ аймгийн иргэн Сүхтулга: Ч:16 (Баруун салааны шинэ-10 хороолол) чиглэлд явж байсан 11-020 гарааш дугаартай “Трансбус” ХХК-ийн жолооч Б.А нь хүүхдийн мартаад буусан дээлийг олж өгсөнд маш их баярлалаа.
🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мөнцэцэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-060 гарааш дугаартай "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолооч А.Т-д маш их баярлалаа. Эелдэг сайхан зантай энэ жолоочоор үйлчлүүлсэндээ маш их баяртай байна.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Амаржаргал: Д:8 “Товчооны зам 6-р зогсоол-Толгойтын эцэс” чиглэлд явж байсан 33-053 гарааш дугааартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлд явж байсан автобусны жолоочийг 25 нэгжээр торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Иргэн: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлийн автобусыг маш удаан хүлээж байна. Сэлбэ амралт ирсэн нь зогсоод яваагүй.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлд явж байсан жолоочид 25 нэгжээр торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ганболд: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байсан 13-190 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.
Шийдвэрлэлт: Автобусны камерын бичлэг шалгахад 11-052, 25-082 гарааш дугаартай автобуснууд зогсон хүнээ суулгаж, буулгасан байна. Автобусны буудалд суудлын автомашинууд зогссон байсан.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Тэргэлсаран: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-066 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Автобусны хяналтын камерын бичлэг шалгахад автобус дүүрэн хүнтэй багтахгүй байхад ардаа цүнх үүрсэн эмэгтэйн цүнх хавчигдан хаагдан хаалга дахин онгойж араас нь нэг хүн суусан байна. Цүнхээ хавчуулсан эмэгтэй жолоочийг буруутган хэрүүл өдөн маргалдаж, жолоочийг бүдүүлэг үг хэллэгээр хэлсэн байна. Жолооч бүдүүлэг үг хэллэг хэлээгүй байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Лхагвасүрэн: Х:12 (Хонхор-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 25-144 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тус зогсоол дээр зогсож хүнээ буулгаж, суулгасан. Нэг залуу утсаараа оролдож зогсож байгаад автобус хөдөлсний дараа гараараа дохиод үлдсэн.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Л.Буянаа: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-053 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлийн камерын бичлэгийг шалгахад тухайн зогсоол дээр өмнө нь зогсож байсан автобуснуудын урд зогсож 3 хүн суулгасан байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Дорждэрэм: 15-060 гарааш дугаартай автобусны жолооч Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд ажиллахдаа 16:22-16:42 цагт тасралтгүй утсаар ярьж, автобусны буудал, чиглэл асуухад хариу өгөхгүй байна.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлийн автобусны камерын бичлэгийг шалгахад гарын оролцоогүй чихэвчээр утсаар ярьсан байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Оюунцэцэг: 25-135 гарааш дугаартай автобусны жолооч Ч:78 (Сүх талбай-Халдварт) чиглэлд ажиллахдаа 18:07-18:11 цагт Бөхийн өргөөний автобусны зогсоолд харсаар байж хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлийн автобусны камерын бичлэг шалгахад нэг автобусны ард зогсож 2 хүн суулгасан байна.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Эрдэнэбулган: 4-058 гарааш дугаартай автобусны жолооч Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлд ажиллахдаа 19:08-19:10 цагт 5-н шарын автобусны буудлаас суух гэхэд гар хавчаад хүнээ авахгүй явлаа.
Шийдвэрлэлт: Тухай чиглэлд ажиллаж байсан жолоочид 25 нэгжээр торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Сэрчмаа: 3-156 гарааш дугаартай автобусны жолооч М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд ажиллахдаа ЗЦГ-ын автобусны зогсоолоос харсаар байж хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тухайн иргэний гомдлын дагуу хүнээ аваагүй гэх буудлын бичлэгийг шалгахад тухайн үед олон хүн сууж, жолооч хүнээ аваад хөдөлсөн байна.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Наран: Ч:32Б (Офицеруудын ордон- ТЭЦ3) чиглэлд явж байсан 25-041 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрэлт: Тухайн зогсоол дээрээс нэг хүн суусан бөгөөд автобус хөдөлсний дараа нэг хүн буудал руу гүйж байсан.
📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Нямсүрэн: М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд явж байсан 14-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Жолоочид зорчигчид зөв шаардлага тавьж ажиллахыг сануулсан.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Мөнгөндөлгөөн: Д:14 (Нүхт-Ирээдүй хотхон) чиглэлд явж байсан 25-137 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Тухайн чиглэлийн камерын бичлэгийг ухрааж үзэх боломжгүй бөгөөд жолоочоос тодруулга мэдээлэл авахад буудлын бус газраас зорчигч нар суухаар гар өргөдөг гэх мэдээлэл өгөв.