“АПУ“-ХХК-ийн ложистик төвийн жолоочид сургалт мэдээлэл өглөө
Нийтийн тээврийн бодлогын газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээ, Хяналт шалгалтын хэлтсийнхэн “АПУ“-ХХК-тай хамтран сургалт зохион байгуулж байна. Тус компанийн ложистик төвийн 54 жолоочид Нийслэлийн нутаг дэвсгэрт ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангах, “ЕС”, “ТҮР” замын хуудасны зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, сургалт зохион байгуулж байна.