Автобусны буудалд машинаа зогсоохгүй байхыг уриалж байна
Нийтийн тээврийг маршрутын дагуу зорчих, буудалд зогсох, хүнээ буулгах суулгах боломжгүй болгох нь маш их байна. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. Нийтийн тээвэр иргэдэд шуурхай, аюулгүй үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү өдөр тутмын хяналт шалгалтын ажил Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна. Жолооч та автобусны буудалд машинаа зогсоохгүй байхыг уриалж байна.