• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэв
  • 2026-11-06
  • Сайнбуян
  • 4 мин унших

Иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэв

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 11-12-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн И.Эрдэнэчимэг: Сутайн буянт ХХК-ийн 5-250 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Чинзориг нь Ч:38 (ХМК-Хайлааст) чиглэлд ажиллахдаа стандартын шаардлага бүрэн хангаж, автобусны зогсоолд зогсон зорчигч буулгаж, суулгаж байгаагаас гадна зорчигчтой соёлтой харьцан зөвлөж байна. Ийм соёлтой жолооч ажиллаж байгаад талархаж байна.

🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Т.Цогоо: “Сутайн буянт” ХХК-ийн 5-281 гарааш дугаартай автобусны жолооч Б.Батчөдөр Ч:21А (Булгын 19-Вокзал) чиглэлд ажиллахдаа зорчигчтой соёлтой эелдэг харьцсанд маш их баярлалаа.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 01-074 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьж, маш удаан явсан.

Шийдвэрлэлт: Жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байсан 2-192 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-192 гарааш дугаартай автобусны жолоочид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-215 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Тухайн гомдлын дагуу автобусны камерын бичлэг шалгахад зөрчил илрээгүй.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: ШҮ:2(Сүхбаатарын талбай-Нисэх) чиглэлд явж байсан 15-041 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өсвөр насны хоёр хүүг мөнгөө төлөөгүй хэмээн буулгасан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-041 гарааш дугаартай автобусны жолоочийн үйлдлийг камерын шалгалтаар хянахад 2 хүүхэд мөнгө хийсэн нь тогтоогдсон бөгөөд жолоочид сануулж, анхааруулсан.

📍Иргэний гомдол: Хүүхдээс 1000 төгрөг заавал авч автобусанд суулгаж байна. 200 төгрөг төлсөн ч үлдэгдэл мөнгөө төл хэмээн загнасан.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгахад том биетэй ахлах ангийн хүүхдүүд байсан. Сурагч бол биедээ сурагчийн үнэмлэхээ авч явах хэрэгтэй. Жолоочид зорчигчтой хүндэтгэлтэй харьцах үүрэг даалгавар өгсөн.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: Ч:24Б (Нисэх-Гандан) чиглэлд явж байсан 13-194 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-194 гарааш дугаартай автобусны жолоочид ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцож, цаашид зөрчил гаргахгүй ажиллахыг сануулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:20Б (Баянхошуу-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 13-104 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Үйлчилгээнд явж буй 13-104 гарааш дугаартай автобусны жолоочид зорчигч нарт соёлтой үйлчилгээ үзүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дахин зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахыг сануулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-058 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу хяналтын камераар шалгахад зөрчил илрээгүй.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: 1-068 гарааш дугаартай автобусны жолооч Ч:70 чиглэлд ажиллах үедээ ТЭЦ-3-аас суусан зорчигчийг хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Зорчигчийн буруутай үйлдэл илэрсэн.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:32А (Улиастай-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-061 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Эмсид” ХХК-ийн 19-061 гарааш дугаартай автобусны жолоочид ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн: Ч:8 (Хайлааст-Цэцэг Төв) чиглэлд явж байсан 1-027, 1-019 гарааш дугаартай автобусны жолооч нар хүнээ аваагүй. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү. ("Ногоон нуурын буудал" автобусны

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу автобусны хяналтын камерын бичлэг шалгахад зөрчил илрээгүй.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-382 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-382 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн автобусны явах эгнээгээ барьж явахыг үүрэг болгов.

 📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байсан 03-169 гарааш дугаартай автобусны жолооч Дотоод хэргийн их сургуулиас Жигүүр гранд хүртэл тасралтгүй утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: Автобусны жолооч гар оролцуулахгүйгээр утсаар ярьсан нь камерын шалгалтаар харагдаж байна. Тиймээс жолоочид үйлчилгээнд ажиллаж байхдаа чихэвчээр ярьсан бол удаан ба чанга ярихгүй байхыг анхааруулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Х:17 (Тэнгэр плаза-Багануур) чиглэлд явж байсан 25-156 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Зогсоолын бус газар хүн буулгасан шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Тухайн автобусны буудал дээр шатахууны дараалал үүссэн тул автобусны бус газар зогссон байна.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн: 1-022 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-083 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:73 (ТЭЦ-4-Зунжин ХТ) чиглэлд явж байсан 4-060 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Блюус” ХХК-ийн 4-060 гарааш дугаартай автобусны жолоочид арга хэмжээ тооцов.