Зорчигчоо аваагүй жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 9-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Эрдэнэзаяа: Ч:28 (Сэлх-7 буудал) чиглэлд явж байсан 25-010 гарааш дугаартай автобусны жолооч өндөр настай ээжид минь тусалж, найрсаг сайхан үйлчилсэнд маш их баярлалаа.
📍Иргэний гомдол: Шалгагч: Ч:40 (Мах импекс-Улаанхуаран) чиглэлд явж байсан 4-054 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тус гомдлын дагуу 4-054 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэгийг шалгахад автобус нь “Монгол кино үйлдвэр”-ийн буудал дээр зогсон зорчигчоо буулгаж, суулгасан байна.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-056 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:32Б (Офицеруудын ордон-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-046 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: М:1А (Ханын Материалын Комбинат-Мөнгөн завьяа) чиглэлд явж байсан 25-065 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-065 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-087 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-087 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-006 гарааш дугаартай автобусны жолооч Эмнэлгийн буудал дээр ирээд цайндаа орно гэж буулгасан.
Шийдвэрлэлт: 14-006 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-061 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 14-061 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Авто терминал трейд” ХХК-ийн диспетчерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:85 (Орбитын шинэ эцэс-5 шар) чиглэлд явж байсан 03-220 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 3-220 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-070 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 19-070 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж, зөрчил гаргахгүй ажиллуулахыг “Эмсид” ХХК-ийн ээлжийн инженерт үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-114 гарааш дугаартай автобусны жолооч буух ёстой буудал дээр буулгаагүй дараагийн буудал дээр буулгасан.
Шийдвэрлэлт: Ажил тарах тарах цагт зорчигчийн ачаалал ихэсдэг тул буух буудалдаа ойртож түргэн шуурхай үйлчлүүлэх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд жолоочид ачаалалтай үед чанга яригчаар ачаалал ихтэй үед буух буудалдаа ойртож байхыг зорчигч нарт сануулж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:17Б (Баруун 4 зам-Их тойруу) чиглэлд явж байсан 13-164 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 13-164 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад зөрчил илрээгүй.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-068 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Жолоочид арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-191 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Жолоочид арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-097 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Жолооч Ж.Э-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн: Ч:71 (120 мянгат-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 1-030 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ бүрэн буулгаагүй арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-030 гарааш дугаартай автобусны жолооч А.Г-д анхаарал болгоомжтой ажиллахыг сануулав.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: 2-077 гарааш дугаартай автобусны жолооч Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд ажиллахдаа хаалгаараа хавчих шахаад хүнээ авахгүй явлаа.
Шийдвэрлэлт: 2-077 гарааш дугаартай автобусны жолоочид арга хэмжээ тооцов цаашид зөрчилгүй ажиллахыг үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн: ТБД андууд дээр хүнээ буулгачхаад, хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-129 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Уг зөрчил камерын шалгалтаар илрээгүй.