Л.Ганзангиа: Ажлаа аз жаргалтайгаар, сахилга баттай хийснээр аюул, осолгүй зорчдог
Нийтийн тээврийн салбараас Зорчигч Тээвэр Гурав ОНӨААТҮГ-ын жолооч Л.Ганзангиа Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийг тохиолдуулан “Нийслэлийн бахархал” шагналын “Аюулгүй зорчилтын бахархал” цол тэмдгээр шагнуулсан билээ.
Салбарын бахархал болсон эрхэм Л. Ганзангиа Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан.
Зөвхөн 2026 онд:
17 зорчигч тээврийн чиглэлд
206 хоног зорчигчдод үйлчилж,
1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.