Нийслэлийн өдрийг тохиолдуулан албан хаагчдад салбарын шагнал олгов
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, нийслэл хотоо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчдыг салбарын шагналаар шагналаа.
Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүсье.