• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэв
  • 2026-10-29
  • Сайнбуян
  • 5 мин унших

Иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэв

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 5-6-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Баасанжав: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлд явж байсан 4-053 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 4-053 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г-ийг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Блюбус ХХК-ийн ашиглалтын албаны дарга Баттунгалгад үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Сарангэрэл: Х:13 (Малбордох-5 шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд жолооч Ч.М-ыг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Солонго: Х:13 (МалБордох-5шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолооч карт уншуулах хооронд хэл амаар доромжлон хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: 3-228 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.М-т дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Амартүвшин: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-047 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Сайхан Ирээдүй” ХХК-ийн ашиглалтын албаны ахлах Эрдэнэчимэгт 18-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Сондор: Ч:38 (ХМК-Хайлааст) чиглэлд явж байсан 5-288 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: 5-288 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Цогтсайхан: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-114 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 1-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн П.Оюунчимэг: 1-107 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.  

Шийдвэрлэлт: Тус иргэний гомдлын дагуу 1-107 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд тухайн иргэн хөдөлгөөн эхэлсний дараа суухаар буудал дээр ирсэн байна.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Тэгшжаргал: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-031 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ээлжийн инженер Б.Баатархүүд 15-031  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Нямсүрэн: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн М.Билгүүн-Төгс: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлд явж байсан 11-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 11-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Давааням: Ч:70 (ТЭЦ-3-Бөмбөгөр-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-077 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: 1-077 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Одхүү: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлд явж байсан  2-239 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт 2-239  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Ганбаатар: Ч:2 (Шархад-МУБИС 3,4) чиглэлд явж байсан 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллахыг Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны дарга Жанживт үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Жанцанхорлоо: Цахилгаан тээвэр автобусны буудал дээр хаалгаа ч онгойлгоогүй, хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: 13-231 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Хостунгалаг: М:5 (10-р хороолол- Ботаник) чиглэлд явж байсан 3-214 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд 3-214  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Х:21 (Ногоон толгойн эцэс-5 шар) чиглэлд явж байсан 3-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Товчооны зам 7-р зогсоол зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 3-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Цэвэлмаа: Х:13 (Малбордох-5 шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 3-228 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц-ийг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Цэлмэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-226 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 2-226 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Нямдоржид үүрэг болгов.