М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмэв
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Хан уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:3А “Архивын ерөнхий газар-Таван богд”, Ч:7А “Нисэх-Таван богд” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Дэлгэр хотхон, Хос өргөө /урд/ зогсоолыг шинээр нэмэв.
Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 28-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.