• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Иргэдийн гомдлын дагуу жолооч нарт зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв
  • 2026-10-27
  • Сайнбуян
  • 4 мин унших

Иргэдийн гомдлын дагуу жолооч нарт зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 3-4-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Батчимэг: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байсан 13-274 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Г.Гүндсамбад жолооч М-ийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Отгонбат: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-155 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро зогсоол дээр иргэдийг арын автобусанд суу гээд хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: 13-155 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.М-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Должинсүрэн: Ч:25 (Тоосгоны үйлдвэр-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 2-083 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: 2-083 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Д-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Даваасүрэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 25-106 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: 25-106 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Сугар: Жемийн автобусны буудал дээр 1-р эгнээ таглаад 20 минут шахуу зогссон. Жолооч утсаа ухаад автобусандаа ганцаараа суугаад байсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: 25-134 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Нямгэрэл: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-142 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 2-142 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Шинэтуяа: “Трансбус” ХХК-ийн 11-056 гарааш дугаартай автобусны жолооч Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд ажиллахдаа зам чөлөөтэй байхад утсаар яриад маш удаан явсан. Шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: 11-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Арагчаасүрэн: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-049 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Алтантуяа: Ч:71 (120 мянгат-Сүхбаатарын талбай) чиглэлийн 01-025 гарааш дугаартай автобусны жолооч (Оргил рашаан сувилал /хойд/) зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: Тус гомдлын дагуу 1-025 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд автобус нь “Оргил рашаан сувилал” автобусны зогсоол дээр зогссон байна.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Шүрэнцэцэг: 25-141 гарааш дугаартай автобусны жолооч Х:12 (Хонхор-Офицеруудын ордон) чиглэлд ажиллахдаа буудал хооронд маш удаан явсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 25-141 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Анхбаяр: 1-005 гарааш дугаартай автобусны жолооч Ч:63(ХанХиллс-Ард кино театр) чиглэлд ажиллахдаа Хүүхдийн паркын буудлаас хүнээ аваагүй. Хан-Уулын Имартаас хүнээ авч явсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн П.Соёлгэрэл: Туул тосгон шинэ эцсээс хүнээ аваагүй явсан. Буудал дээр 3,4 хүн зогсож байсан.

Шийдвэрлэлт: 15-043 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Баярмаа: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000) чиглэлд явж байсан 19-092 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 19-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Зоригтбат: Нефть хотхон дээрээс хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Тус иргэний гомдлын дагуу хяналтын камер шүүхэд тухайн иргэн хөдөлгөөн эхэлсний дараа суухаар буудал дээр ирсэн байна.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Одбаатар: 7 буудал дээр буудлаа өнгөрч хүнээ буулгачихаад, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Баярмаа: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-040 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 14-040 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Г.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.