• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

  • 2026-10-06
  • Сайнбуян
  • 1 мин унших

"ГБУС" ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 17 аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах ажлын хэсгийн ажил үргэлжилж байна.

📍Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч "ГБУС" ХХК-нд Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц. Мягмараар ахлуулсан ажлын хэсэг ажиллав.

📍Энэ ажлын хүрээнд байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийн гүйцэтгэлтэй танилцахаас гадна автобусны дулаан зогсоол стандартын дагуу байгаа эсэх, автобусыг зогсоолд байрлуулах шалны тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавина.

📍Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлын хангалт, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэлт, хадгалалт, хамгаалалтын байдлаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, эмчийн үзлэг, ХАБ-ын зааварчилгаа өгсөн эсэх гэх мэт 20 зүйлийг шалган, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм.