Баянгол дүүргийн автобусны буудлын аюулгүй байдлыг хангахаар болов
Иргэдээс сүүлийн үед Баянгол зочид буудлын автобусны буудлын орчимд иргэд осолд орж болзошгүй хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл ирсээр байна.
Газар дээр нь очиход тус буудлын хажууд барьсан барилга гаднах фасадаа хийсэн атлаа түр хамгаалах хаалтаа буулгалгүй, буудал руу түрж хийснээс үүдэн иргэд автобус ирж буйг харах боломжгүй болгосон байна. Тиймээс Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтран ажиллан, компанид яаралтай мэдэгдэл хүргүүлж, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд үйлчлүүлэх боломж олгох ажлыг яаралтай хийхээр болов.