• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Аж ахуйн нэгжийн удирдлагын шуурхай хурал боллоо
  • 2026-10-05
  • Сайнбуян
  • 1 мин

Аж ахуйн нэгжийн удирдлагын шуурхай хурал боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх үүрэг бүхий Шуурхай штабыг байгуулан ажиллаж эхэллээ.

Шуурхай штаб Замын хөдөлгөөний удирдлагын төвд /ЗХУТ/ байрлах бөгөөд нийслэлийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл багтсан.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 17 аж ахуйн нэгжийн удирдлагын долоо хоногийн шуурхай хурал ЗХУТ-д боллоо.

Зорчигч тээврийн хэрэгслийг хэрхэн шуурхай явах боломжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж юу анхаарч ажиллах, шуурхай шийдвэл зохих ямар асуудал байгаа, шатахууны хүрэлцээг хэвийн байлгах гэх мэт олон чухал асуудлаар санал солилцлоо.