Удирдлагын төвийг шинэчлэх ажлын хүрээнд салбарын албан хаагчид гурван өдрийн сургалтад хамрагдаж байна
Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төслийн хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын Удирдлагын төвийг шинэчлэх ажлыг эхлүүлж, хамтран ажиллаж байгаа.
Нийтийн тээврийн салбарт цаашид олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрэх бөгөөд энэ ажлын хүрээнд удирдлагын төвийг шинэчлэх шаардлага гарсан. Төслийн хүрээнд нийтийн тээврийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаа нийтийн тээврийн салбарын үйл ажиллагаа, засвар үйлчилгээний төлөвлөгөө, удирдамжийн чадавхыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд өнөөдөр эхэлж, гурван өдөр үргэлжлэх юм.
Дэлхийн жишиг үзүүлэлтүүд, Сингапурын BSRFболон Хонконгийн KMB,нийтийн тээврийн салбарын зардал нөхөх дөрвөн нөхцөл, үйлдэл хийх эрх мэдэл, өгөгдөл нэгтгэх, институтийн санах ой, тогтвортой үйл ажиллагаа, операторууд болон агентлагуудын хооронд өгөгдөл хуваалцах экосистемийг бий болгох, хувийн автобусны операторуудаас өгөгдлийн нийцлийг хангахын тулд гэрээний менежментийг ашиглах, нийтийн тээвэрт өгөгдөл хуваалцах амжилттай болсон Сингапурын жишээ гэх мэт олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж хэлэлцэж байна. Сургалтад Нийтийн тээврийн бодлогын газрын мэргэжилтнүүдээс гадна, үйлчилгээ үзүүлэгч 17 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
