• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Ёс зүйн дэд хороо Авлигатай тэмцэх газартай хамтран нийт албан хаагчдад сургалт мэдээлэл өглөө
  • 2026-09-24
  • Сайнбуян
  • 1 мин

Ёс зүйн дэд хороо Авлигатай тэмцэх газартай хамтран нийт албан хаагчдад сургалт мэдээлэл өглөө

Нийтийн тээврийн бодлогын газрын Ёс зүйн дэд хороо Авлигатай тэмцэх газартай хамтран Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг танилцуулах сургалтыг зохион байгуулллаа.

Сургалтын зорилго нь хууль болон тэдгээртэй нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актад тусгагдсан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар тус газрын албан хаагчдад мэдлэг олгох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, төрийн албаны стандартыг мөрдүүлэх хандлага төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

НТБГ-ын Хуулийн хэлтсийн албан хаагчид “Төрийн албан хаагчийн нийтлэг эрхийн эрх зүйн зохицуулалтын онцлог”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал”, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, мөн чанар” сэдвээр мэдээлэл өглөө.