Иргэдийн ирүүлсэн талархал, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэв
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны наймдугаар сарын 21-22-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сундуй: Ч:24Б (Нисэх-Гандан) чиглэлд явж байсан Эрдэм транс ХХК-ийн 13-297 гарааш дугаартай автобусны жолооч А.Сэлэнгэд маш их баярлалаа. Харилцаа хандлага, ааш зан сайтай үйлчилгээ маш сайхан үзүүлж байна. Ажлын амжилт хүсье.
✅ Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн Пүрэвсүрэн: Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлж өгнө үү. Оройн цагаар сууж чадахгүй, багтахгүй байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Х:5 чиглэлд өдөрт 19 тээврийн хэрэгсэл 6 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
✅ Иргэний санал: Хан-Уул дүүргийн иргэн Б.Уртнасан: Ч:72 (Богдхан-Хөгжим бүжгийн коллеж) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлж өгнө үү.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:72 чиглэлд өдөрт 5 тээврийн хэрэгсэл 13 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
✅ Иргэний санал: Хан-Уул дүүргийн иргэн Б.Тунгалагтуяа: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлийн автобусны тоог нэмж өгнө үү. 5-н шарын автобусны буудлаас зорчигчид автобусандаа багтахгүй байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:75 чиглэлд өдөрт 7 тээврийн хэрэгсэл 8 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна.
✅ Иргэний санал: Багануур дүүргийн иргэн Сайханцэцэг: Х:17 (Тэнгэр плаза-Багануур) чиглэлийн автобусны тоог нэмж өгнө үү. Сүүлийн өдрүүдэд хүний урсгал нэмэгдсэн зарим хүмүүс нь багтахгүй үлдэж байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 чиглэлд өдөрт 2 тээврийн хэрэгсэл 2 цаг 51 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. 2026 оны төсвийн хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдэд нэмэлт тээврийн хэрэгсэл гаргах зардал тусгагдаагүй байгаа тул одоогийн байдлаар нэмэлт тээврийн хэрэгсэл гаргах боломжгүй байна. Цаашид тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх боломж, бололцоог судалж, шийдвэрлэх ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ж.Төгөлдөр: Ч:10 (Гадна тойруу-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-055 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. "Барилга угсралт компани" зогсоолоос хүнээ авахгүй хөдлөхөд нь тээврийн хэрэгслийг тогшоод суутал хэл амаар доромжилсон.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Норовцэрэн: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-061 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Манай хүүхэд 12-р анги гэтэл жолооч чи яагаад хүүхдийн карт дардаг юм гээд хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: ААНБ-д мэдэгдэж дотоод журмын дагуу арга хэмжээ тооцох талаар үүрэг даалгавар өгсөн.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Цэрэнжаргал: Ч:21А (Булгын 19-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 5-307 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
📍Иргэний гомдол: 25-106 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ихбаяр: Д:4Z (Хайрханы эцэс-Цамбагарав) чиглэлд явж байсан 33-032 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Одмарал: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 3-010 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буудал дээр зогсоогүй.
Шийдвэрлэлт: Жолоочид арга хэмжээ тооцож ажилласан.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Э.Мөнхжин: Ч:76 (Архив-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 3-003 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч карт уншуулах хооронд хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ төлбөр төлөх нөхцөлөө урьдчилан хангасан байх талаар зорчигчид мэдээлэл өгсөн.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Бор: Х:7 (Туул тосгон-Яармаг1) чиглэлд явж байсан 15-061 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эцсийн зогсоол хүрээгүй зогссон.
Шийдвэрлэлт: Иргэний гомдол мэдээллийн дагуу камерын үзлэг хийхэд тухайн гомдол мэдээлэлд дурьдагдсан зөрчил нотлогдохгүй байна.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Болор-Оюун: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Гомдолтой.
Шийдвэрлэлт: Аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэж сануулсан.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А.Мөнхтуяа: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-075 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд эцсийн буудлаас зорчигч нараа суулгаад хаалгаа хаан хөдөлгөөн эхэлсний дараа зорчигч гүйж ирж байна. Энэ тохиолдолд жолоочийг буруутгах үндэслэл байхгүй байна.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Золжаргал: Ч:58 (ТЭЦ-3-3,4хороолол) чиглэлд явж байсан 1-015 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч чиглэл асуух хооронд хаалгаа хаагаад хөдөлчихсөн. Автобусны гадаа зогсоол дээр хүүхэд маань үлдсэн.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад тухайн гомдолд дурдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Т. Батжаргал: Сүхбаатарын талбайгаас суугаад Гүнтийн эцэс дээр буусан. Жолооч зам түгжрэлгүй байхад маш удаан явсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна.
Шийдвэрлэлт: Аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан нарт үйлчилгээний чанарт анхаарч жолоочид дотоод журмын дагуу арга хэмжээ тооцох талаар мэдэгдсэн.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Г.Чулуунбаатар: М:5-КОП (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байсан 3-020 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Гомдол мэдээлэлтэй танилцан дотоод журмын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх талаар мэдэгдсэн буудлын бус газар зогссон хүнээ аваагүй зөрчил нотлогдоогүй.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Төмөрцоож: Ч:19А (ЦагаанДаваа-32 дугаар тойрог) чиглэлд явж байсан 16-003 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэж, дотоод журамд заасан арга хэмжээ тооцох талаар үүрэг даалгавар өгсөн.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Оюунгэрэл: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлд явж байсан 11-062 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эцэс дээр ирэхэд нь тосож суухад нойл орно гэж маргалдсан.
Шийдвэрлэлт: Жолооч эцсийн буудал дээр ирээд зогсолт хийх 2-3 минутын хугацаанд хооллох бие засах шаардлагатай үед автобус буй зорчигч нарыг буулгах үүрэгтэй. Энэхүү харилцааг Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн 4.4.3-т зорчигчийг танхимд зорчигч байх үед автобусыг эзгүй орхихгүй гэж заасны дагуу зохицуулна. Зорчигч нарт өөрийгөө зөв зохистой ойлгуулах талаар жолооч болон тус ААН байгууллагын удирдлад мэдэгдэж сануулан зөрчлийг ААН-д шилжүүлсэн.