Автобусны буудал дээр зогсоогүй нийтийн тээврийн жолооч нарт хариуцлага тооцов
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
✅ Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн П.Сувдаа: Ч:30 (Жанжин Клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол) чиглэлийн автобусны тоог нэмж өгөөч. Зорчигч нар нь багтахгүй, хүүхэдтэй хүмүүс автобусандаа сууж чадахгүй байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:30 чиглэлд өдөрт 7 тээврийн хэрэгсэл 8 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Улаанаа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байсан 2-096 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-096 гарааш дугаартай жолоочид зан харилцаандаа анхаарахыг сануулж, уг жолоочид хариуцлага тооцож арга хэмжээ авах тухай үүргийг аж ахуйн нэгж байгууллагад нь үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Билгүүн. Хан Хиллс дээр зогсоогүй, хаалгаа ч нээгээгүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү? Камер шүүх цаг 07:46:22.0- 07:46:58.0
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-113 гарааш дугаартай жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б. Ариунзул: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлийн 01-024 гарааш дугаартай автобусны жолооч Төв номын сан зогсоол дээр зогсоогүй, хаалгаа ч нээгээгүй явсан.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-027 гарааш дугаартай жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Баасанхүү: Ч:29Б (Вокзал-Сансар тойрог) чиглэлийн 3-062 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-062 гарааш дугаартай жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Гэрэлмаа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байсан 2-148 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-148 гарааш дугаартай жолоочид зан харилцаандаа анхаарахыг сануулж, уг жолоочид хариуцлага тооцож арга хэмжээ авах тухай үүргийг аж ахуйн нэгж байгууллагад нь үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн В.Энхтөр: Ч:76 (Архивын ерөнхий газар-3,4-р хороолол) чиглэлийн 3-163, 3-175 гарааш дугаартай автобусны жолооч нар хүнээ аваагүй. Өргөө кино театр зогсоол дээр хоёулаа нэлээн зогсож байгаад зэрэг хөдлөөд явсан.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-163, 3-157 гарааш дугаартай жолооч нарт сануулж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авч шийдвэрлэв.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Сайханаа: Ч:9 (Нисэх-4-р Дэлгүүр-Мубис) чиглэлд явж байсан 15-068 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. ''Хангарьд цогцолбор'' зогсоол дээр хүнээ сууж дуусаагүй байхад хөдөлсөн, чирэгдэж дугуйн доор орох шахсан.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-068 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах хэт хурдан болон хэт удаан явахгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох тухай сануулж тухайн ААНБ-д жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Одончимэг: Ч:12 (Зүүн салаа шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байсан 13-194 хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Эрдэм транс ХХК-ийн 13-194 гарааш дугаартай жолоочид сануулж, уг жолоочид хариуцлага тооцож арга хэмжээ авах тухай үүргийг аж ахуйн нэгж байгууллагад нь үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Галбуу: Х:8 (Найрамдал-5 шар) чиглэлд явж байсан 3-051 гарааш дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь буудал дээр зогсоогүй арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-051 гарааш дугаартай жолоочид сануулж ААНБ-д нь тус жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Пагамдулам: 3-164 гарааш дугаартай автобусны жолооч Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) ажиллахдаа Тойргийн автобусны зогсоолд зорчигчоо бууж амжаагүй байхад хөдлөөд настай хүн унагаасан.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-164 гарааш дугаартай жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авав.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Батдолгор: М:5-КОП (10-р хороолол- Ботаник) чиглэлийн 3-008 гарааш дугаартай автобусанб жолооч хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т тус жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Эрдэмбадрал: 1-016 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд ажиллахдаа Офицеруудын ордны автобусны зогсоолоос хойд хаалгаар бага насны хоёр хүүхэдтэй суусан чинь зүй бус үг хэллэгээр доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу камерын бичлэг шалгахад жолооч зорчигчоос төлбөрөө төлөхийг шаардсан бөгөөд жолоочийн зүгээс зорчигчийг хэл амаар доромжилж зохицгүй харьцсан гэх үйлдэл нь бичлэгээр бүрэн нотлогдохгүй байна.