• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Дүрэм зөрчсөн жолооч нарыг торгов
  • 2026-09-02
  • Сайнбуян
  • 3 мин унших

Дүрэм зөрчсөн жолооч нарыг торгов

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 6-7-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Энхээ: Ч:24Б (Нисэх-Гандан) чиглэлд явж байсан 13-159 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэм транс” ХХК-ийн 13-159 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Ө-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: 2-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч цаг болсон гэж замдаа орхиж явсан.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ч-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Хонгорзул: Д:2 (Дэнжийн 1000-149-р сургууль) чиглэлийн 3-222 гарааш дугаартай автобусны жолооч ''Хүчит шонхор'' зогсоол дээр зогсоогүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-222 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.М-г шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ганчимэг: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлд явж байсан 1-064 гарааш дугаартай автобусанд “Дарь эх дунд буудал" зогсоолоос суугаад карт дараад явах гэтэл жолооч нь загнаж, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С-д шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Цэрэндорж: Өглөө 06:10 цагийн үед Яармагийн дэнж-1 дээр зогсоогүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-ийн 13-263 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Д-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Удвал: Бөхийн өргөө дээр буудлын наана хүнээ буулгачихаад, буудал дээрээ зогсоогүй, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-353 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Батбаяр: Энхтайвны гүүрэн дээр зам голлоод яваад байхаар нь сигналдсан. Жолооч араас ирж зориуд шахаж, эсрэг урсгал руу оруулах дөхлөө. Энэ танхай жолоочдоо арга хэмжээ авч, хариу өг.

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэмтранс ХХК-ийн 13-167 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-г шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Төв аймгийн иргэн А.Нэргүй: 32-ын тойргоос суусан. Зорчигч нараа хараалын үгээр хэл амаар доромжлоод явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-003 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Мөнгөнцэцэг: Ч:27 (Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-003 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Өндөр настан иргэн автобусны чиглэл асуусан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн Ч:27 чиглэлийн 18-003 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчлийг ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцох үүрэг өглөө.