• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

COP17 хурлын үеэр 3 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
  • 2026-08-17
  • Сайнбуян
  • 1 мин унших

COP17 хурлын үеэр 3 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ үеэр дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хаана.

Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. 

📍БЭ:8 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул

📍БЭ:9 Офирцеруудын ордон-Нарантуул зах-Дүнжингарав худалдааны төв

📍БЭ:10 Дүнжингарав худалдааны төв-COP17 хурлын байршил чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Түүнчлэн Дүнжингарав, Нарантуул захыг дайран өнгөрдөг Ч:10, Ч:17А, Ч:17Б, Ч:30, Ч:32Б, Ч:44, Ч:49, Ч:51, Ч:65, Ч:71А, Ч:80, М:5, М:6 нийт 13 чиглэлийн нийтийн тээврийн автобус тус худалдааны төвүүдэд орж зогсож, иргэдэд үйлчилж байна.