COP17-д үйлчлэх 100 автобусны аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өглөө
COP17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор 17 чиглэлд 100 нэмэлт автобус ажиллаж, зочид буудлууд болон хурлын талбай хооронд урьдчилан гаргасан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
Уг үйлчилгээг үзүүлэх нийтийн тээврийн салбарын 13 аж ахуйн нэгжийн хариуцсан албан хаагчдад Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсээс өнөөдөр сургалт, мэдээлэл орлоо.
Тус хурлын үеэр бага хурал болж байгаа талбай нь НҮБ-ын мэдэлд шилжиж байгаа тул нийтийн тээврийн жолооч нар олон улсын дүрмийг мөрдөн ажиллаж, автобусаа шалгуулах, үйлчилгээний соёлыг чанд баримталж, боловсон соёлтой үйлчлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Мөн хуралд оролцож байгаа 196 орны зочид, төлөөлөгчдийг 38 зочид буудлаас 17 чиглэлийн дагуу аюулгүй, тав тухтай тээвэрлэх үүрэг хүлээж байгааг дурдав.