Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай урьдчилсан байдлаар танилцлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаны төлөөллүүд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ЭМСИД, Мяралзаа, Трансбус, Ebus, Сайхан ирээдүй, Авто терминал аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдалтай танилцан зөвлөмж өгөн хамтран ажиллаж байна. Иргэдэд аюулгүй, найдвартай, тасралтгүй нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд өвөлжилтийн бэлтгэлийг үе шаттайгаар ханган ажиллаж байна.