• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Иргэдийн гомдлын дагуу жолооч нарт хариуцлага тооцов
  • 2026-07-24
  • Сайнбуян
  • 5 мин унших

Иргэдийн гомдлын дагуу жолооч нарт хариуцлага тооцов

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 8-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнхбаатар: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-165 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-165 гарааш дугаартай жолооч Ө.С-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Жаргалсайхан: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-087 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-087 гарааш дугаартай жолооч Б.А-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Насанбуян: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан 13-105 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэмтранс ХХК 13-105 гарааш дугаартай жолооч Н.Ш-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Энхжин: Ч:8 (Хайлааст-Цэцэг төв) чиглэлд явж байсан 1-043 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-043 гарааш дугаартай жолооч Б.Ш-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Мандалсүрэн: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-020 гарааш дугаартай автобусны жолооч нь буудал дээр зогсоогүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-020 гарааш дугаартай жолооч П.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ариунтуяа: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-051 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Авто терминал трейд” ХХК 13-105 гарааш дугаартай жолооч Б.Б-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Р.Энхжаргал: Барс худалдааны төв дээр зогсож, хүнээ аваагүй. Түгжрэлд зогсож байгаад 3-р эгнээгээр яваад өгсөн. Гомдолтой арга хэмжээ тооцож хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-160 гарааш дугаартай жолооч Г.Э-г болон 2-095 гарааш дугаартай жолооч Б.Б шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ж.Биндэрьяа: 10-р хорооллоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Ө.А-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Зогсоол дээр зогсож байхад хүүхэдтэйгээ гүйгээд очиход хаяад явахаар нь Чингэлтэйгээс уруудаад ирэхэд нь тосч байгаад суух гэхэд хэл амаар доромжлоод оруулаагүй. Зогсоол дээрээс л хүн авах ёстой боловч халуунд ачаа ихтэй хүүхэдтэй хүнийг авах хэрэгтэй шүү дээ.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Э-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Нямхүү: Х:2 (Шарга морьт-7 буудал) чиглэлд явж байсан 25-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан 13-270 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цагийн хуваарь баримтлаагүй. Арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэм транс ХХК-ийн жолооч Д.Н-т шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Гантулга: Ч:28 (Сэлх-7 Буудал) чиглэлд явж байсан 25-039 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Гансэлэм: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-272 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. "Зүүн 4 зам" зогсоолоос суух гэтэл хаалга нээгээгүй шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Жолооч Ц.Т-д “Сутайн буянт” ХХК-иас захиргааны арга хэмжээ тооцож цалин бууруулах арга хэмжээ тооцсон.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дорж: Ч:72 (Богдхан-ХБК) чиглэлд явж байсан 25-006 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Э-т гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Шижир: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 07-024 гарааш дугаартай автобусны жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Жолооч Б.С-т “Мяралзаа” ХХК нь байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ тооцохоор болов.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Х.Гантулга: Ч:43 (Баянхошуу-Ард-Бөмбөгөр) чиглэлд явж байсан 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг буудлаас аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Н-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувь хасах арга хэмжээ тооцсон.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Долгормаа: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлд явж байсан 11-020 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч М.Б-т гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн О.Азбаяр: ЗҮ:1 (Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 25-062 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулна уу.