• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Иргэдээс ирсэн талархал, гомдлын мэдээлэл
  • 2026-07-23
  • Сайнбуян
  • 7 мин унших

Иргэдээс ирсэн талархал, гомдлын мэдээлэл

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 6-7-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Иргэн Дөлгөөн: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-101 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Өнөрбаян хүүхдийн минь хаясан зүйлийг олж хадгалан аавд нь хүлээлгэж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Д.Буян-Өлзий: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлийн 01-011 гарааш дугаартай автобусны жолооч бууж суухад хоёуланд нь налуу шатаа буулгаж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-316 гарааш дугаартай "Сутайн буянт" ХХК-н жолооч Б.Цэлмэнд ажлын өндөр амжилт хүсье. Автобус нь маш цэвэрхэн, сэрүүхэн, тухтай сайхан үйлчлүүллээ.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.Ичинхорлоо: Ч:55 (Зайсан-Дэнжийн 1000) чиглэлд явж байсан 13-264 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэм транс” ХХК-ийн 13-264 гарааш дугаартай жолооч Б.М-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Төгсөө: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 01-049 гарааш дугаартай автобусны жолооч ''Хөдөлмөрийн яам'' автобусны буудал дээр өмнөх зорчигчтой маргалдсан уураа надад гаргасан. Зан харьцаанд арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-049 гарааш дугаартай жолооч А.Э-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Гэндэндарам: Ч:54 (Яармагийн эцэс-Баянхошуу) чиглэлд явж байсан 13-276 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэм транс” ХХК-ийн 13-276 гарааш дугаартай жолооч Ү.Ө-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.Эрдэмтранс ХХК -ыг

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Нямдэлгэр: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 03-170 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-170 гарааш дугаартай жолооч Ж.З-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Нарантуяа: Буянт-Ухаа спорт цогцолбор дээр зогсоогүй, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-007 гарааш дугаартай жолооч Б.Ч-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Шалгагч Түвшингэрэл: 2-121 гарааш дугаартай автобус 5 шараас хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-121 гарааш дугаартай жолооч Б.Д-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Мөнх-Од: М:4 (Шархад- Цамбагарав) чиглэлд явж байсан 03-169 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-169 гарааш дугаартай жолооч Я.Б-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ганцэцэг: Ч:79 (Монгол хюндэй киа помпани-Яармагийн 1-р буудал) чиглэлийн 15-097 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.  

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-098 гарааш дугаартай жолооч Б.Ё-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Пүрэвжаргал: Ч:74 (Цагаан даваа-Вокзал) чиглэлд явж байсан 16-035 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний ЕБУС ХХК-ийн 16-035 гарааш дугаартай жолооч Б.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Урантөгс: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-066 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-066 гарааш дугаартай жолооч Э.Н-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Энхцэцэг: Х:10 (Эмээлт-5 шар) чиглэлийн 03-056 гарааш дугаартай автобусны жолооч ''Товчооны зам 7-р зогсоол'' зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-056 гарааш дугаартай жолооч Б.Н-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Алтансүх: Ч:62 (Алтан овоо-10-р хороолол) чиглэлд явж байсан 33-009 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч заавал хариу өгнө үү. Гомдолтой байна. (элдэв үгээр хэл амаар доромжилсон.)

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эс энд эй ХХК-ийн 33-009 гарааш дугаартай жолооч Х.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Нармандах: М:1 (5 Шар- Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-066 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-066 гарааш дугаартай жолооч Э.Н-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Сувд-Эрдэнэ: Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-057 гарааш дугаартай автобусны жолооч "Амгалан" автобусны зогсоол дээр зогсож хүнээ буулгаагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-057 гарааш дугаартай жолооч Ч.О-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн У.Оюунбат: Х:7 (Туултосгон-Яармаг1) чиглэлд явж байсан 15-047 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-047 гарааш дугаартай жолооч Н.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Нямсүрэн: Ч:72 (Богд хан амралт-ХБК) чиглэлд явж байсан 5-260 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Сутайн буянт ХХК-ийн 5-260 гарааш дугаартай жолооч Х.Т-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ууганбаяр: Ч:48 (Зүүн салаа-МУБИС) чиглэлд явж байсан 3-014 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бууж амжаагүй байхад хаалгаа хаагаад хөдөлсөн.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-014 гарааш дугаартай жолооч Ц.Ш-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Халуун өдөр зөндөө хүн суух гэж байхад буудлаас өөр газар хальт зогсож, буудал дээрх хүмүүсээ авалгүй шууд нэгдүгээр эгнээ рүү тойроод явсан.  

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-029 гарааш дугаартай жолооч Г.Э-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Батжаргал: Ч:14 (Нарангийн гол-5 шар) чиглэлд явж байсан 3-150 гарааш дугаартай автобусны жолооч нь буудал дээр зогсоогүй явсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-150 гарааш дугаартай жолооч Б.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Цогбадрах: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-121 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-121 гарааш дугаартай жолооч М.З-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Цэвэлмаа: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-101 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-101 гарааш дугаартай жолооч Ц.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулна уу.