Парк шинэчлэлт хийснээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг шуурхай хийх боломжтой болсон
Нийтийн тээврийн бодлогын газрын Ачаа тээвэр авто үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Хяналт шалгалтын хэлтсийн Авто тээврийн Улсын байцаагчдын ажлын нөхцөл сайжирч, парк шинэчлэлт хийснээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг шуурхай хийх боломжтой болсон. Хяналт, шалгалтыг тогтмол хийснээр ЕС, ТҮР замын хуудас аваагүй, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлаж, аюултай ачаа тээвэрлэх стандарт шаардлага хангаагүй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага тооцон ажиллаж байна.