• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчдад салбарын шагнал гардууллаа
  • 2026-07-09
  • Сайнбуян
  • 1 мин унших

Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчдад салбарын шагнал гардууллаа

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг шагналаа. Үүнд:

Зам тээврийн яамны “Авто тээврийн тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр ХШХ-ийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч М.Одгэрэл, ТБСХ-ийн Тээврийн эдийн засагч О.Хонгорзул, ЗТХ-ин Бусад тээвэр хариуцсан ахлах ажилтан Б.Дөлгөөн нарыг Зам тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр СААХ-ийн Эдийн засаг төсвийн мэргэжилтэн Г.Даваадулам, Аж ахуйн ажилтан Б.Насанжаргал нарыг тус тус шагналаа. “Цэргийн гавьяаны одон’-оор Авто үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан Д.Ганбат шагнуулав.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр ХШХ-ийн гомдол, хариуцсан ажилтан Н.Ундармаа, ХШХ-ийн шалгагч П.Түвшингэрэл,  Б.Отгонжаргал, Б.Булгантамир нарын иргэдийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Жуух бичиг”-ээр АТАҮХ-ийн авто үйлчилгээ хариуцсан ажилтан Б.Ариунтунгалаг , ХШХ-ийн шалгагч М.Сайнзаяа, Н.Отгон, ХШХ-ийн гомдол, хариуцсан ахлах ажилтан С.Билгүүн, Автотээврийн улсын байцаагч А.Билэгмаа       нарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр ХШХ-ийн шалгагч Ц.Алтансүх, Ч.Ганбат нарыг тус тус шагнаж, урамшуулав.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ХШХ-ийн Гомдол хариуцсан ахлах ажилтан М.Оюун-Эрдэнэ, ЗУХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Хишигсүрэн нарыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “жуух бичиг”-ээр

шагнасан бол “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр АТАҮХ-ийн Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.       Бямбасүрэн, ХШХ-ийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол, Б.Батхуяг нарыг тус тус шагналаа.

Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүсье.