“Юүтонг бус” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өглөө
Нийтийн тээврийн бодлогын газар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”ХК болон “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны зүгээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн инженер, техникийн ажилтнуудад “Сэрүүн зун” тусгай үйлчилгээний арга хэмжээний танилцуулга мэдээлэл өглөө.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн автобусанд агааржуулагчийн үнэ төлбөргүй үзлэг, засвар үйлчилгээг газар дээр нь хийж, хөнгөлөлттэй үнээр сэлбэг, хэрэгсэл авах боломжтой талаар арга хэмжээний үеэр дурдлаа.