Ёс зүйн дэд хорооноос нийт алба хаагч нарт сургалт орлоо
Нийтийн тээврийн бодлогын газрын Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн албаны стандарт, ажлын байрны дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид байх, эрхийг хамгаалах сэдвээр Ёс зүйн дэд хорооны дарга Б.Эрдэнэбилэг мэдээлэл өгч, хуулийг танилцууллаа.
Сургалтын хоёрдугаар хэсэгт Сэтгэл зүйч Г.Бандицэрэн буюу лектор Чила уригдаж сонирхолтой мэдээлэл өглөө. Зав хандлага амжилтыг бүтээдэг, ёс зүйтэй харилцаа итгэлцлийн үндэс сэдвээр сургалт орж, эерэг хандлагыг хэрхэн түгээх, стрессийг мартаж, аз жаргалтай байхыг зааж зөвлөлөө.