• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

“Нийтийн тээврийн чиглэлийн оновчлолд машин сургалт ашиглах нь” асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлэв
  • 2026-06-03
  • Сайнбуян
  • 1 мин

“Нийтийн тээврийн чиглэлийн оновчлолд машин сургалт ашиглах нь” асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлэв

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхим, Математик хэрэглээ төвөөс санаачлан Монгол Улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий “Study Group: Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг долоо дахь жилдээ энэ сарын 02-06-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү семинарт Нийтийн тээврийн бодлогын газраас “Нийтийн тээврийн чиглэлийн оновчлолд машин сургалт ашиглах нь” асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлж байна.

Тус газрын хувьд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн багш, оюутнуудтай хамтран Нийтийн тээврийн чиглэлийн оновчлолыг математикийн шинжлэх ухааны онол, арга, загваруудаар их өгөгдөл (big data)-д суурилан судлан шинжилж, боломжит шийдлийг тодорхойлж, шинжлэх ухаанчаар шийдэх боломж бүрдэх бол оюутан залуусын мэдлэгээ тэлж практик ур чадвар эзэмшихэд тус дөхөм болж буй явдал юм.