НТБГ-ын 14 албан хаагч тангараг өргөлөө
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг тангараг өргөх ёслолд Нийтийн тээврийн бодлогын газрын нийт 14 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн юм.

М.Ариунзаяа, Б.Билгүүнзаяа, Ц.Мөнхцэцэг, А.Билэгмаа, Б.Лхагвасүрэн, М.Одгэрэл, Э.Номин, У. Эрдэнэтулга, Х.Ганбаатар, А.Батбаяр, Ц.Одмандах, А.Алтанцоож, Л.Эрдэнэсувд, Э.Дөлгөөн нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн хамгаалж, хууль тогтоомжийг чанд мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүйг сахин ажиллахаа тангаралав.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүргийг хүлээж байгаа байгууллагынхаа төрийн жинхэнэ албан хаагч нартаа баяр хүргэе.